Saturday, November 29, 2014

Жирэмслэлтийнхээ туршид хэрхэн эрүүл байх вэ?



Та ирээдүйн хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн сайн зүйл бол түүнийг төрхөөс өмнө анхаарал, халамж тавих юм. 


  • Өрхийн эмч, эрүүл мэндийн зөвлөхтэйгөө тогтмол цаг товлож төрөхийн өмнөх тусламжийг аль болох эрт авч эхлэх
  • Архи, спиртийн төрлийн зүйлс болон ямарваа эмийг эмчийн зөвлөгөөгүй хэрэглэхгүй байх. Хэрвээ тамхи татдаг бол одоохон зогсоох
  • Жирэмсэн үед ямар эм хамгийн аюулгүй байж болох талаар эмчтэйгээ ярилцах. Ургамлын гаралтай бүтээгдэхүүн, жоргүй олгодог эм зэрэг өөрийн хэрэглэж буй бүхий л эмний талаар түүнд хэлж байх. Учир нь зарим төрлийн эмүүд ургийн гажиг үүсгэдэг.
  • Өрхийн эмчийнхээ зөвлөсөн аминдэмүүдийг хэрэглэж байх.
  • Өөрийн суралцаж буй сургуулийн холбогдох хүнтэй ярилцаж хичээлдээ алдалгүй хамрагдах, сургалтаа дуусгах арга замын талаар ярилцах нь зүйтэй. Учир нь ингэснээр та өөрийн ачааллыг зохицуулах боломжтой болох ба ихэнхи сургуулиуд жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж, зарим боломжуудыг олгож, хичээл завсардахаас сэргийлдэг.
  • Шим тэжээллэг хүнсийг хэрэглэ. Таныг жирэмсэн үед таны бие махбод мөн адил өсч хөгжиж байгаа бөгөөд өөрийгөө болон өөрийн хүүхдийн эрч хүчтэй, эрүүл байдлыг хадгалахын тулд илүү их шим тэжээллэг, илчлэг хоол хүнс шаардлагатай. Тэглээ гээд та хоёр дахин их идэж болохгүй гэдгийг санаарай. Өдөрт иддэг хэмжээний хоол хүнсэнд дээр 1 аяга тараг, сүү, эсвэл 1 зүсэм хачиртай талх, 1 ширхэг алим гэх мэт бага хэмжээний 300ккал орчим илчлэгтэй хүнсийг нэмж хэрэглэх нь таныг жин нэмэхээс сэргийлнэ. Таны хүүхэд хоол тэжээлийн хувьд танаас хамааралтай гэдгийг сана. Ямар дэглэм барих шаардлагатай тухайгаа эмч болон хоол зүйчтэй ярилцах хэрэгтэй. Мэргэжлийн хүн таньд хэрхэн эрүүл хооллох талаар зөвлөгөө өгч чадна.
  • Идэвхитэй бай. Хэрвээ таны эмч, хоолзүйч чинь анхааруулаагүй л бол аль болох идэвхитэй, хөдөлгөөнтэй бай. Та алхах, сэлэх, бүжиглэх, йог зэрэг идэвхитэй амьдралд оролцох бүрэн боломжтой. Дасгал хөдөлгөөн таны биеийг эрч хүчтэй, уян хатан байлгана. Хэдий тийм боловч цанаар гулгах, ууланд дугуйгаар аялах зэрэг эрсдэлтэй спортоос зайлсхий.
  • Ус сайн уу. Өдөрт 10 стакан ус ууж бай.
  • Хооллосны дараа шүдээ угааж, амны хөндийн эрүүл ахуйдаа өдөр бүр анхаарал тавьж бай.
  • Аль болох амарч байхыг хичээ. Жирэмслэлт нь маш их энерги шаарддаг. Тиймээс ядарсан мэдрэмж төрөх юм бол амарч байх нь таньд тусална.
  • Танд болон таны хүүхдэд хор учруулж болох химийн бодисоос хол бай. Хүчтэй цэвэрлэгээний бодис, будаг, үсний будаг, үсийг буржийлгах зэрэгт ашигладаг химийн бодис зэрэг нь үүнд хамаарна. Магадгүй жирэмсэн үедээ үсний засалтаа богиносгох нь сайхан санаа байж болох юм. Ингэснээр та дээрхи үс засалттай холбоотой химийн бодисуудаас хол байх боломжтой болно.
  • Төрөлтийг илтгэх эрт үеийн шинж тэмдэгүүдийн талаар суралц. Ингэснээр та шаардлагатай үед юу хийхээ мэддэг болно.
  • Эцэг эхчүүдийн сургалтанд хамрагд. Хүүхдээ төрөхөөс өмнө хүүхдийг хэрхэн асрах тухай сургалтанд хамрагдсанаар хүүхдээ төрсний дараа та илүү туршлагатай, сайн эцэг эх болж чадах итгэл дүүрэн байх болно.
  • Эерэг хандлагатай бай. Өөрийгөө аль болох таньд хайртай, таньд тусалдаг хүмүүсээр хүрээлүүлэхийг хичээ. Жирэмсэн болон хүүхэд төрсний дараа таньд тусламж зайлшгүй хэрэг болох ба бусдаас тусламж авснаар өөрийн стрессийг хязгаарлаж бие махбод, сэтгэцийн хувьд эрүүл байх боломжтой.

No comments:

Post a Comment