Дараах орцуудыг хоол хүнсний хэрэглээндээ оруулах юмуу эдгээр найрлагыг
агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсанд үрчлээс суухаас сэргийлнэ.
Лууван, Тоор, Чангаанз
Үүнийг ид: Улбар шар өнгийн жимс
болон хүнсний ногоо нь бета-каротинын томоохон эх сурвалж болдог. Бета-каротин
нь биед явагдах урвалын үед А аминдэм болж хувираад арьсыг хуурайшил,
хогжруутлаас хамгаалснаар үрчлээг бууруулдаг байна.
Каротиноид агуулсан хүнс |
Улаан лооль
Үүнийг ид: Улаан лоолиор баялаг
хоол хүнс нь хүчирхэг антиоксидант болох ликопин гэгч бодисыг агуулдаг. Тэгвэл
хүнсэндээ улаан лоолийг түлхүү хэрэглэснээр бие махбодийг хэт ягаан туяаны гэмтээгч нөлөөллөөс сэргийлэх чадамж
30%-аар нэмэгдэх боломжтой.
Улаан лооль |
Олив болон оливийн тос
Үүнийг ид: Энэхүү газар дундын
тэнгисээс гаралтай олив болон оливын тос агуулсан хоолны дэглэм нь хүчирхэг
антиоксидант болох Е аминдэмийг агуулсан байдаг тул арьсыг гэмтээгч чөлөөт
радикалыг бууруулж, чийгшүүлж өгдөг.
Оливийн тос |
Интоор, анар жимс, нэрс
Үүнийг ид: Судалгаагаар дээрхи
жимснүүдэд агуулагдах антиоксидант нь арьсны коллагеныг задрахаас хамгаалснаар
үрчлээ үүсэхээс сэргийлдэг байна. Эдгээр нь мөн С аминдэмийг ихээр агуулах тул
үрчлээг бууруулж, арьс хуурайшилыг багасгадаг байна.
No comments:
Post a Comment