Хуурай какао
хамгийн тэжээллэг, биед ач тустай хэдий ч боловсруулалт орсон ч гэсэн хар
шоколад хэрэглэх нь мөн биед сайныг баталсан олон судалгаанууд байдаг. Тийм
учраас хамгийн бага боловсруулалттай, гэхдээ бас амнаас уначихааргүй тийм
шоколад олж идэх нь чухал. Ер нь бол хуурай какаог хамгийн сайн гэж ойлгох
хэрэгтэй. Хуурай какао (Органик байх шаардлагатай) байнга хэрэглэх боломжгүй бол хамгийн их какаоны агууламжтай, элсэн
чихрийн агууламж хамгийн бага шоколадыг сонгох хэрэгтэй. Какаоны агууламж их
байх тусмаа шоколад хар гэсэн ангилалд ордог. Хар шоколад нь сүүтэйг бодвол
илүү гашуун байдаг ба энэ нь хүний биед тустай флавонолын амт юм. Гэхдээ ихэнх
шоколаданд энэ гашуун амтыг бага зэрэг дарах элсэн чихэр нэмсэн байдаг.
Шоколад сонгохдоо 70 буюу түүнээс их хувийн какаоны агууламжтайг сонгоорой.
Сүүтэй шоколад нь их хэмжээний элсэн чихэр, сүү агуулдаг учраас какаоны
ач тусыг хүртэх боломжгүй болгодог.
Какао гэдэг нь Theobroma
cacao гэдэг какаоны
үрний мод юм. Шоколад гэдэг нь какаоны үрийг хуурч, бэлтгэдэг хатуу хүнсний
бүтээгдэхүүн. Хэрвээ үрийг хуураагүй бэлтгэсэн шоколадыг түүхий, боловсруулалт
хийгдээгүй буюу англиар raw chocolate гэж нэрлэдэг.
Кокоа гэдэг нь какаоны үрийг хуурч, хальсалж, нунтагласан
хэлбэр нь юм. Энэ үед ихэнх тос нь зайлуулагддаг.
Хар шоколадыг идэхдээ нэг дор ихээр биш, бага багаар тогтмол хэрэглэж, цусан дах концентрацийг тогтвортой байлгаж байж, ач тусыг хүртэнэ. Тийм болохоор өдөрт 2-3 удаа багаар идэх хэрэгтэй.
Хар шоколадыг идэхдээ нэг дор ихээр биш, бага багаар тогтмол хэрэглэж, цусан дах концентрацийг тогтвортой байлгаж байж, ач тусыг хүртэнэ. Тийм болохоор өдөрт 2-3 удаа багаар идэх хэрэгтэй.
Дэлгүүрт байгаа
шоколаднууд дээр Какаоны хувийг бичсэн байдаг. 70 ба түүнээс дээш хувьтай
шоколаднууд (Organic, Raw бол бүр сайн) Улаанбаатарт зөндөө харж байсан. Бас Органик шоколад ч удахгүй худалдаанд
гарах гэж байгаа юм байна лээ.
Хар шоколад |
No comments:
Post a Comment