Saturday, November 22, 2014

Арьсны коллагений нийлэгжлийг эрчимжүүлэгч хүнсний бүтээгдэхүүнүүд



Коллаген нь том хэмжээний нэгдэл учраас арьсны гаднаас түрхэхэд арьсыг нэвтэрч чадахгүй, мөн нэмэлтээр уухад хоол боловсруулах замаар нэвтэрдэггүй учраас хоол хүнснээсээ коллагений нийлэгжилд шаардлагатай бодисуудыг авч байх хэрэгтэй. 

-Сармис. Сармисны найрлага дахь хүхэр нь коллаген нийлэгжихэд оролцоно. Гэмтсэн коллаген ширхэгийг нөхөн төлжүүлэхэд шаардлагатай өөхний хүчил, таурин агуулдаг.

-Шар буурцгийн бүтээгдэхүүнүүд. Найрлага дахь генистейн нь коллагений нийлэгжлийг эрчимжүүлдэг. Шар буурцаг хэрэглэхдээ зөвхөн Органик шошготой шар буурцаг, шар буурцгийн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Учир нь дэлхий дээрх нийт шар буурцгийн дийлэнх хувийг генийн өөрчлөлттэй шар буурцаг эзэлдэг.

-Улаан өнгийн жимс, ногоо. Хүрэн манжин, улаан лооль, улаан чинжүү зэрэг нь коллагений нийлэгжилтийг эрчимжүүлж, арьсны хөгшрөлтийг удаашруулах антиоксидантуудыг агуулдаг.

-Ногоон навчит ногоонууд. Эдгээр ногоонууд нь С, А аминдэм, тэжээлийн бодисуудын агууламж өндөртэй учраас коллагений нийлэгжилд шаардлагатай бусад бодисуудаар хангана.

-Нэрс. Нэрсэнд агуулагддаг тэжээлийн бодисууд нь коллагений ширхэгийг зөв зохистойгоор холбогдож, холбогч эдийг чангаруулах үйлчилгээ үзүүлдэг.

Агаруу дэлгүүрт хөлдөөж, хадгалсан байгалийн нэрс жимс худалдаалагддаг. 89005671
 

-С аминдэмийн агууламж ихтэй жимс, ногоонууд. Коллагений нийлэгжилд пролин, лизин 2 төрлийн амин хүчил шаардлагатай байдаг. Лизин, пролиноос коллаген үүсэхэд С аминдэм шаардлагатай байдаг. 

-Шош. Шошийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэхэд биед хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гиалуроны хүчлийн нийлэгжлийг эрчимжүүлдэг.



-Ясны шөл. Ясны шөл, стужень, холбогч эдүүд нь желатинаар баялаг юм. Желатины  найрлагад пролин, глицин гэсэн коллагений нийлэгжилд оролцдог амин хүчлүүд их хэмжээтэй агуулагддаг.

No comments:

Post a Comment