Saturday, November 22, 2014

Чихэрлэг, исгэлэн хүрэн манжингийн хачир



Хүрэн манжин нь илчлэг багатай, эслэг ихтэй, олдоцтой, хямд хамгийн гол нь эрүүл мэндэд ач тустай. Даралт буулгах, үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг, биеийг хорт бодисуудаас цэвэрлэх, хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. 

Хүрэн манжин

Орц

·         3 ширхэг дунд зэргийн хэмжээтэй, дөрвөлжилж хэрчсэн хүрэн манжин
·         1/2 хоолны халбага оливийн тос
·         1/2 цайны халбага жамц давс (эсвэл далайн давс)
·         1/4 цайны халбага хар перец
·         2 цайны халбага зөгийн бал
·         4 цайны халбага усан үзмийн цуу (дэлгүүрт balsamic vinegar нэртэй худалдаалагддаг)
·         1 хоолны халбага шинэ эсвэл хатаасан яншуй эсвэл базилик 

Хүрэн манжинг шарах шүүгээний зориулалтын саванд эсвэл листэнд хийгээд, тос, давс, перецээр амталж, 2000С-д 45 минут орчим болгоно. Болгох явцдаа листэн дээрхээ хутгаж, жигд болгоно. Зуухнаас гаргасны дараа цуу, зөгийн бал, ногоонуудаар амтлаад хачир бэлэн болно. 


No comments:

Post a Comment