Saturday, November 29, 2014

Хоол хүнсэндээ ямар тосыг сонгон хэрэглэх хэрэгтэй вэ?



Монголчууд бид ихэнхдээ наранцэцгийн тос, эрдэнэ шишийн тосыг голчлон хоол хүнсэндээ хэрэглэдэг. Шарах, хуурах болон салатанд гээд бүх л хүнсэндээ нэг л төрлийн тоснуудыг хэрэглэдэг. Тэгвэл үүнээс хойш юунд ямар тосыг хэрэглэвэл таны эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэж аваад сонгон хэрэглэж байгаарай. Бүх тоснууд 100% ханасан эсвэл ханаагүй байдаггүй, аль нь давамгайлснаас шалтгаалан ханасан, ханаагүй гэж ангилагддаг.

-Ханасан тосны хүчлүүд нь бие биетэйгээ нягт холбогдсон байдаг учраас өндөр температурт хамгийн тохиромжтой. Энгийнээр хэлвэл тасалгааны температурт хатуу бүтэцтэй байдаг тоснууд юм. Үүнд далдуу модны самрын тос (coconut oil), цөцгийн тос орно. Тийм учраас өндөр температурт халааж хийх бүх төрлийн хоолонд хатуу бүтэцтэй байдаг тоснуудыг хэрэглэнэ. Ялангуяа гүн шарах үед ургамлын тосноос илүү өөхөн тос хамгийн тохиромжтой.

Масло буюу цөцгийн тос


-Дан, ханаагүй өөхний хүчлүүд нь ханасан тосны хүчлүүдийг бодвол өндөр температурт харьцангуй тогтвортой. Энэ тосонд оливийн тос, авокадогийн тос орно. Тийм болохоор ханасан тос хэрэглэх боломжгүй бол оронд нь оливийн тосыг хэрэглэнэ.



-Давхар, ханаагүй тосны хүчлүүд нь өндөр температурт халахаараа зүрх судасны өвчин, хавдар, гэх мэт олон өвчний шалтгаан болдог чөлөөт радикалыг ихээр үүсгэдэг. Энэ тоснуудад наранцэцгийн, шар буурцгийн, эрдэнэ шишийн тоснууд орно. Эдгээр тоснууд нь омега-6 тосны хүчлүүдээр баялаг бөгөөд омега-6 нь зүрх судасны өвчний өвчлөлийг ихээр нэмэгдүүлдэг. 




Наранцэцгийн тос

Coconut oil-далдуу модны самрын тос. 
Сүүлийн үед бүх төрлийн хоол хүнсэнд хэрэглэж болох, эрүүл мэндэд их тустай гэж хоол тэжээл судлаач, байгалиар анагаагч нарын зөвлөдөг тос нь энэ болоод байгаа. Good price дэлгүүрт худалдаалагдаж байгаа далдуу модны тосны зургийг оруулав.

Далдуу модны самрын тос

Олдохгүй, үнэтэй учраас хоолоо шарж, хуурахдаа цэвэр Монгол цөцгийн тос, эсвэл сүүлний өөх гэх мэт хатуу өөхийг хэрэглэх нь их зөв санагддаг.

Харин бүх төрлийн шингэн тоснууд их олдоцтой учраас салат болон бусад дунд зэргийн температурт халааж хийх хоолондоо экстра виржин оливийн тос, гүнжидийн тос (sesame oil), aвокадо тос, газрын самарны тос (peanut oil) хэрэглэж болно.

Бидний байнга хэрэглэдэг ургамлын тосыг ерөөсөө огт хэрэглэж болохгүй гэсэн байна. 

http://drbenkim.com/articles-oils.html

No comments:

Post a Comment