Saturday, November 22, 2014

Цөсний чулуу үүсэхээс сэргийлэх хооллолт





Хүнсний ногоо, жимсний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүнсний эслэгийн (маалинганы үр, овьёосны хивэг)-ийн хэрэглээгээ нэмэгдүүлж, ханасан өөх тос, холестерол, элсэн чихэр, амьтны гаралтай уургийн хэрэглээг багасгах хэрэгтэй. Өдөрт 6-8 аяга ус хэрэглэх нь цөсний усны агууламжийг хэвийн байлгана. Ингэснээр тунаж, бөөгнөрч, чулуу үүсэхээс сэргийлнэ. 

Эслэг ихтэй хүнс


Хүнсний эслэг

Цөсний чулуу үүсэх гол шалтгаан нь эслэг багатай хүнс хэрэглэх гэсэн онолын олон баталгаа байдаг. Цөсний чулуу нь сүүлийн үеийн Америк маягийн хооллолтоос шалтгаалсан өвчин билээ. Энэхүү дэглэм нь цэвэршүүлсэн нүүрс-ус (элсэн чихэр), өөх тос ихтэй, эслэг багатай байдаг ба энэ нь элгэнд цөсний хүчил үүсэлтийг бууруулж, ингэснээр цөсөн дэх цөсний хүчлийн хэмжээ багасдаг. Цөсний хүчил болон холестерол тохирох хэмжээнд байснаар чулуу үүсэхээс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл холестеролын уусамтгай чанар нь цөсний хүчлийн хэмжээтэй холбоотой тул цөсний хүчил багассанаар холестеролын чулуу үүснэ. 

Эслэг нь деоксихолийн хүчлийн шимэгдлийг бууруулснаар мөн цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг. Деоксихолийн хүчил нь цөсний хүчлээс гэдэсний бактерийн нөлөөгөөр үүсдэг. Деоксихолийн хүчил нь цөсөн дэх холестеролын уусамтгай чанарыг ихээр бууруулдаг. Нөгөө талаар деоксихолийн хүчил цөсөнд их байхад холестеролын чулуу үүсдэг.
Эслэг нь деоксихолийн хүчлийн бүрэлдлийг бууруулж, түүнийг холбосноор өтгөнөөр гадагшлалтыг дэмждэг. Эслэг ихтэй хоолны дэглэм ялангуяа деоксихолийн хүчлийг холбодог эслэг  (хүнсний ногоо, жимс, пектин, овьёосны хивэг, гуар гамд агуулагддаг, голчлон усанд уусдаг эслэг) нь цөсний чулуу үүсэхээс, мөн илүү томрохоос сэргийлнэ.
 

No comments:

Post a Comment