Saturday, November 22, 2014

Маалинганы үр (flax seed) нь цусны даралтыг буулгадаг



Таны эсвэл таны ээж, аав, ах, эгчийн даралт ихэддэг, эм уухаас татгалздаг бол эмтэй адилхан үйлчилгээ үзүүлэх маалинганы үрийг хэрэглэж, даралт буулгах боломжтой.

Америкийн Зүрхний нийгэмлэгийн 2012 оны Шинжлэх ухааны хуралд тавьсан илтгэлийн дагуу хоол хүнснүүд дундаас хамгийн ихээр даралт буулгаж байсан нь маалинганы үр
байжээ. Өдөрт зөвхөн 2 хоолны халбага нунтаг маалинганы үрийг хэрэглэхэд дээд даралт 10мм.муб, доод даралт 7 мм.муб-аар буурч байжээ. Энэ нь ихэнх даралт буулгах эмүүдтэй адил хэмжээний бууралт бөгөөд ямар нэгэн гаж нөлөөгүй байжээ.

Маалинганы үр
нь сийвэнгийн алфа линолений хүчлийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж даралт буулгах үйлчилгээ үзүүлдэг. Мөн найрлага дах эслэг болон лигнанууд нь ч даралт буулгадаг байна.

Ийм хэмжээний бууралт нь тархины цус харвалтын эрсдлийг 50%, зүрхний шигдээсийн эрсдлийг 30% бууруулдаг. Хүний бие алфа линолений хүчлийг Омега-3 тосны хүчлүүдэд хувиргаж, үрэвсэл дарах, цус
шингэлэх, зүрхний хэм алдагдлын үед сайнаар нөлөөлдөг байна.

Бүхэл болон нунтаг маалинганы үр
Та маалинганы үр худалдан авахыг хүсвэл Агаруу дэлгүүр /89005671/-ээс асуугаарай.

No comments:

Post a Comment