Рахит нь ихэвчлэн хатгаатай зэрэгцэн тохиолддог боловч олон судалгаа хийгдэж амжаагүй байна. Судалгаа, мэдээлэл цугларсаар байгаа бөгөөд эдгээр мэдээлэлд нянгийн эсрэг пептидүүд нь Д аминдэмийн статусаас хамааралтай байдгийг баталсаар байна.
Энэтхэгт хийгдсэн судалгаагаар Д витамин/аминдэмийн дутагдал нь 5-аас доош насны хүүхдийн хүнд хэлбэрийн амьсгалын доод замын цочмог үрэвслийн маш чухал эрсдэлт хүчин зүйл болж байжээ. Харин Эдмонтонд 1-24 сартай хүүхдүүдэд хийгдсэн судалгаан дээр Д аминдэмийн дутагдал нь ганцаараа амьсгалын доод замын цочмог үрэвсэлд хүргэдэггүй боловч Д аминдэмийн рецепторын үйл ажиллагааны дутагдал болон 25-гидрокси Д аминдэмийн сийвэнгийн түвшин 80нмол/л-ээс бага байх зэрэг нь амьсгалын доод замын цочмог үрэвсэлд хүргэхэд нөлөөлдөг гэсэн үр дүн гарчээ. Канадын хойд талын Баффин арлын уугуул иргэдийн дунд Д аминдэмийн дутагдал их байдаг бөгөөд мөн энд хүнд хэлбэрийн нярайн бронхиолит /уушигны гуурсанцар хоолойн үрэвсэл/ их тохиолддог бөгөөд зайлшгүй эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог байна.
Эдгээрээс харахад Д витамин/аминдэмийн дутагдал нь дархлааны үйл ажиллагаа алдагдахад хүргэж, вирусын халдварт өртөмтгий байдлыг бий болгож байж магадгүй юм.
Эх үүсвэр:
Se Young Kim, MD, PhD
The pleiomorphic actions of vitamin D and its importance for children
Ann Pediatr Endocrinol Metab 2013;18:45-54
No comments:
Post a Comment