Tuesday, November 25, 2014

Тураах супер хүнсүүд




Супер хүнс нь ясыг бэхжүүлж, архаг өвчлөлүүдээс сэргийлж, нүдний харааг сайжруулж, оюун ухааныг сэргэлэн цовоо байлгахад тусалдаг шим тэжээлийн эх уурхай болдог. Тэгвэл эдгээр супер хүнсүүд нь турахад болон биеийн жингээ хадгалахад тусалдаг болохыг та мэдэх үү? Та бүхэн турахад туслах супер хүнсүүд болон тэдгээрийг хэрхэн өдөр тутмын хоолны дэглэмдээ багтаах тухай уншиж танилцана уу.

Хар вандуй
Нэг аяга хар вандуй нь 15 грамм сайн чанарын уураг агуулах ба мах зэрэг бусад уургийн эх сурвалжуудтай харьцуулахад ханасан өөх тос агуулаагүй байдгаараа давуу талтай. 
Хар вандуй


Овъёос
Овъёос нь эслэгээр баялаг тул таныг бүтэн өдрийн турш цадсан мэт мэдрэмжтэй байхад тусална. Ердөө хагас аяга овъёос нь 4.6 грамм задардаггүй цардуул агуулдаг бөгөөд задардаггүй цардуул нь бодисын солилцоог эрчимжүүлж, өөхийг шатаадаг. 
Овьёос

Яргай /salmon/ загас
Өөхгүй, хар махнаас уургийн хэрэгцээгээ хангаснаар нэмэлт өөх тос хуримтлуулалгүйгээр цадсан мэт мэдрэмж авч болно. Өдөр тутамдаа яргай загасны хэрэгцээгээ нэмэгдүүлснээр бусад төрлийн махыг бодвол эрүүл сонголт болж чадна. Судалгаагаар ханаагүй өөх тосоор баялаг хүнс (салмон загас г.м) хэрэглэгчид ханасан өөх тос хэрэглэгчдийг бодвол илүү их жин хаяж чаддаг байна. 
Яргай загас

Нэрс
Насжилтын эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ сайн  танигдсан нэрс жимс нь гоолиг биед тустай хүчирхэг хүнс юм. Ердөө 1 аяга нэрс жимс идэхэд та 80 каллори авах боловч 4 грамм эслэг авч цадсан мэдрэмж төрүүлэхэд тусална. 

Агаруу дэлгүүрт худалдаалагддаг хөлдөөсөн нэрс жимс /89005671/


Цэцэгт байцаа
Болгосон хийгээд түүхийгээ алин нь ч байсан энэхүү гайхалтай хүнсний ногоог бид хавдраас сэргийлэх үйлчилгээтэй гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл түүнд агуулагдах цатгалан мэдрэмж түрүүлэх эслэг нь 30 каллориас бага илчлэгтэй тул жинтэй холбоотой асуудлуудаас сэргийлэхэд тустай байдаг. 

Бор будаа
Бор будаа нь цагаан будааг бодвол харьцангуй эрүүл, эслэг ихтэй сонголт болдог. Хагас аяга бор будаа нь 1.7 грамм задардаггүй цардуул агуулдаг нь бодисын солилцоог идэвхижүүлэх, өөхийг шатаах эрүүл нүүрсус болж өгдөг. Түүнчлэн бор будаа нь бага илчлэгтэй хүнс тул хүнд хоол идэж цадсан мэт мэдрэмж төрүүлэх боловч биед шингэх илчлэг бага байна гэсэн үг юм. Судалгаагаар 6 жилийн туршид илчлэг багатай хүнс хэрэглэсэн эмэгтэй илчлэг ихтэй хүнс хэрэглэсэн эмэгтэйгээс 3 дахин их жин хасч чадсан байжээ. 
Агаруу дэлгүүрт худалдаалагддаг Басмати бор будаа /89005671/
 
Лийр
Ердөө ганц лийр идэхэд таны нэг өдөр хэрэглэх шаардлагатай эслэгийн 15% болно. Нэгэн судалгаагаар өдөрт 3 лийр иддэг эмэгтэйчүүд лийр огт иддэггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй бага илчлэг хуримтлуулж, илүү их жин хасч чаддаг ажээ. Гэхдээ тус жимсийг сайтар угааж хальстай нь цуг идэх хэрэгтэй. Учир нь дээр дурьдсан эслэгийн ихэнхи нь хальсандаа агуулагддаг байна. 

Дарс
Резвератрол гэдэг нь усан үзэмний хальсанд агуулагддаг байгалийн гаралтай антиоксидант бөгөөд өөхний хуримтлалыг саатуулдаг. Судалгаагаар дунд зэргийн хэмжээтэй дарс хэрэглэгчид бусад архины төрлийн ундаа хэрэглэгчтэй харьцуулахад нарийхан бэлхүүстэй байж, бүсэлхийн өөх бага байдаг ажээ. Хундага дарс ууснаар дараагийн 90 минутын турш өөх шатаалт сайжирч идэвхиждэг байна. 

Бэрсүүт жүрж
Хоолны дэглэмдээ ямар нэгэн өөрчлөлт оруулалгүйгээр хоололт бүрийнхээ өмнө хагас бэрсүүт жүрж идэх нь долоо хоног бүр ойролцоогоор хагас килограмм турахад тусалдаг. Энэхүү исгэлэн жимсэнд агуулагдах найрлага нь өөх тос хуримтлуулагч дааврыг бууруулснаар турахад тусалдаг. Түүнчлэн тус жимс нь уургийн сайн эх сурвалж болдог ба түүний 90% нь ус байдаг тул цадсан мэт мэдрэмж төрүүлснээр бага идэхэд хүргэдэг. 

Улаан вандуй
Олон янзын вандуйнууд дотроос улаан вандуй нь уураг болон эслэгийг ихээр агуулдаг. Түүнчлэн задардаггүй цардуулаар баялаг бөгөөд хагас аяга улаан вандуй нь тураах үйлчилгээтэй 2 грамм нүүрсус агуулдаг байна. 
Улаан вандуй /kidney bean/
Бүйлс /almond/ самар
Самар нь бас нэгэн супер хүнс бөгөөд эрүүл мэндэд тустай өөх тосоор баялаг бөгөөд таныг турахад тусална. Судалгаагаар яг адилхан хоолны дэглэмтэй боловч хооллолт бүрийн дундуур алмонд самарыг амттан болгож хэрэглэдэг хүмүүс нүүрс-усаар баялаг амттан хэрэглэдэг хүмүүсээс илүү жин хасч чаддаг ажээ. 
Бүйлс самар


Ногоон цай
Энэхүү уур савсуулсан балгахан нүүрс-ус нь танд цадсан мэдрэмж төрүүлж, жин хасахад тань тусална. Түүнчлэн ногоон цайнд агуулагдах антиоксидантууд нь өөх шатаалтыг нэмэгдүүлж өгдөг. Өдөрт 5 аяга ногоон цай ууж байх нь эргэн тойрны хүмүүсээсээ 2 дахин их жин хасахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. 

                                                                       Гадил жимс

Гадил жимс нь турахад тустай супер хүнсүүдийн нэг юм. Бага зэргийн ногоон, дунд зэргийн хэмжээтэй гадил жимс нь гэдсийг дүүргэж, бодисын солилцоог нэмэгдүүлэх ба 12.5 грамм эслэг агуулж байдаг. Гүйцэд боловсорсон гадил жимс нь мөн адил эслэг ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад дээгүүр байр эзэлдэг. 

Өндөг
Уураг агуулсан өглөөний цай нь таны хоолны дуршлыг хязгаарлаж өгдөг. Нэгэн судалгаагаар өглөөний цайндаа 2 өндөг иддэг илүүдэл жинтэй эмэгтэйг өглөөний цайндаа бульчик иддэг эмэгтэйтэй харьцуулахад 2 дахин их жин хасч байжээ. Та өндөг идэж байхдаа холестролын талаар санаа зовох хэрэггүй. Учир нь өндөг хэрэглэгчдийн дунд муу холестролын түвшин өндөр байдаггүй ажээ.

                                                                       Хар шоколад
Шоколаданд дурлагсдад баяртай мэдээ. Хэсэгхэн шар шоколад нь хоол боловсруулалтыг удаашруулснаар та удаан хугацааны туршид цатгалан мэдрэмжтэй байх ба дараачийн хоолон дээрээ харьцангуй бага иддэг байна. Хар шоколад нь ханаагүй өөх тосоор баялаг бөгөөд эдгээр эрүүл мэндэд тустай өөх тосыг ихээр хэрэглэх нь бодисын солилцоог нэмэгдүүлж өөх шатаалтыг нэмэгдүүлдэг ажээ. 
Хушны самар
Самарт дурлагсад зөвхөн алмонд самраар хязгаарлагдахгүй байж болно. Эдгээр жижигхэн самар нь мөн адил зүрхэнд тустай өөхний хүчлийг агуулах ба өлссөн мэдрэмж үүсгэдэг даавруудыг саатуулж, бүсэлхийн өөхийг шатаадаг байна. Судалгаагаар эдгээр самарт агуулагддаг ханаагүй өөх тос нь илүүдэл жинтэй хүмүүст илчлэгийн хэмжээгээ бууруулалгүй, дасгал хөдөлгөөний ачааллаа нэмэгдүүлэлгүйгээр турахад тусалдаг ажээ. 



                                                                              Бяслаг
Шинэхэн бяслаг нь таныг цадсан мэдрэмжтэй байж илүү их өөхийг шатаахад туслах өөхний хүчлүүдийг агуулж байдаг. Бяслаг нь ашигтай өөхний хүчлээр баялаг байдаг. 


 

No comments:

Post a Comment