Saturday, November 22, 2014

Дасгалын өмнөх хүч тамир оруулагч жимсний шейк



Та хүнд дасгал хийх гэж байгаа бол урт хугацаанд тогтвортой байх энерги хэрэгтэй. Энэ шейкэнд аажим-ялгардаг нүүрс-ус, уураг болон цусны урсгалыг тогтмол энергиэр хангах байгалийн сахарыг агуулдаг. 

Найрлага
1 халбага шоколадтай уургийн (whey) нунтаг
1 ш гадил
1 цайны халбага синнамон
1 хоолны халбага зөгийн бал
125 мл өөх-тос багатай тараг
50мл шингэн сүү
30г бүйлс самар
50г үзэм
2 ш мөс

Яагаад үүнийг уух хэрэгтэй вэ?
Зөгийн бал нь хүч, хурд, тэвчээрийг нэмэгдүүлдэг нүүрс-ус ихтэй хүнс юа. Мөн гликемийн индекс бага учраас цусны сахарыг огцом нэмэгдүүлэлгүйгээр энергиэр хангадаг. Үзэм нь түргэн-ялгардаг нүүрс-усыг агуулдаг тул хүний бие энэ нүүрс-усыг дасгалын сүүл үед хэрэглэхээр хадгалдаг. Хатаасан жимс нь мөн төмрийн сайн эх үүсвэр болох ба энэ нь ядралтыг багасгадаг. Гадил нь өөх-тос багатай мөн түргэн ялгардаг энерги болж, булралтыг арилгах калийн өндөр агууламжтай. Бүйлс самар нь уураг, эссенциал тосны хүчлийн эх үүсвэр бөгөөд тестостероны нийлэгжилд оролцоно. Уураг нь булчинг тэжээж, хоолны боловсролтыг сайжруулж, энергиэр тогтмол хангах болно. Синнамон нь глюкозыг эс рүү сайн оруулж, энергийн түвшинг тогтмол байхад тусалдаг. Мөн хоолны дуршилыг зохицуулдаг тул дасгалын төвөөс гарахдаа тийм ч их өлсгөлөн биш гарах болно. 

Шоколадтай, жимсний шейк

No comments:

Post a Comment