Monday, November 24, 2014

Салат амтлагчийн жор



Ургамлын тос болон хүнсний /5%/ цууг ихэнх хүмүүс амтлагч болгож хэрэглэдэг. Тэгвэл танд дараах амтлагчийн жорыг санал болгож байна. 

Эхлээд савандаа чидун жимсний тос хийнэ. Нийт салат амтлагчийн 1/3 нь байхаар тооцоолж тосоо хийнэ. 
Оливийн тос

Шинэхэн нимбэгний шүүсийг шахаж, нийт амтлагчийн ¼ байх хэмжээгээр тосон дээрээ нэмнэ 


Нимбэгний шүүс нэмсэн байдал
Нийт эзлэхүүний ¼-ийг эзэлж байхаар тооцож, зөгийн балаа нэмнэ.  

Оливийн тос, нимбэгний шүүс, зөгийн бал

Нэмж 2 хоолны халбага гич /Mustard/, 1 цайны халбага нухсан сармис, бага зэргийн давс хийгээд саваа сэгсэрнэ. 

Гич болон өмнөх холимог

Сармистай салат зуурагч
  

Ингээд та дуртай шинэ ногоонууд дээрээ асгах буюу хэрчсэн ногоонуудаа амтлагчиндаа дүрээд идэхэд бэлэн болно. 

Холисон байдал

No comments:

Post a Comment