Saturday, November 22, 2014

Байгалийн С аминдэм-Нохойн хошуу



Нохойн хошуу
Нохойн хошуу нь 100г-д 300-4000мг хэмжээний С аминдэм агуулдаг, дэлхий дээрх С аминдэмийн агууламжаар өндөр жимснүүдийн нэг юм. Дархлааг сайжруулж, халдварт өвчин тусахаас сэргийлэх болон үе мөчний өвчний өвдөлт намдаахад тустай нь судалгаагаар батлагдсан байдаг. 


Боловсруулах аргаас хамаарч С аминдэмийн агууламж нь буурдаг. Тийм учраас та бүхэн С аминдэмийг аль болох хадгалахын тулд халуун боловсруулалт хийлгүйгээр хатааж, нунтаглаж хэрэглэж болно. Үүний тулд нохойн хошуугаа харанхуй газар хатааж, доторх үрийг нь салгаад, гадна хэсгийг нь холигчинд хийж нунтаглаад хүйтэн, бүлээн ус, жимсний шүүсэнд өдөрт 1 цайны халбагыг хутгаад ууна.

Мөн нохойн хошуугаар чанамал хийж болох бөгөөд яг л бусад жимсний чанамал хийхтэй адил элсэн чихэртэй хутгаж, буцалгаж хийдэг. 
  

Нохойн хошууны цайг бэлтгэхдээ 2 цайны халбага хатаасан нохойн хошууг буцалсан халуун усанд хийж, таглаад 10-15 минут хандалсны дараа ууна. 
Нохойн хошууны цай





No comments:

Post a Comment