Эх орны байгалийн жимсийг
ашиглан гэртээ хийж болох нэг амттаны жорыг орууллаа. Нэрсээ хөлдүүгээр нь
хадгалсан байсан нь зуурмаганд хийхэд бяцралгүй, нилд нь ягаан өнгө оруулахгүй
сайн талтай.
Орц:
-1 1/2 аяга гурил -3/4 аяга элсэн чихэр -1/2 цайны халбага давс -2 цайны халбага тортны хөөлгөгч /baking powder/ -1/3 аяга ургамлын тос -1 өндөг -1/3 аяга сүү -1 аяга нэрс жимс Топпинг/Дээд талын чихэрлэг хэсэг/ -1/2 аяга элсэн чихэр -1/3 аяга гурил -1/4 аяга масло /дөрвөлжилсөн/ -1 1/2 цайны халбага синнамон
Заавар:
Зуухаа 200С-д халаана. Аяган бялуу хийх саваа тослоод, цаасаа тавина. 1 1/2 аяга гурил, 3/4 аяга элсэн чихэр, давс, хөөлгөгчөө холино. 1 аяганы 1/3-аар ургамлын тосоо хийгээд, дээр нь 1 ш өндөгөө хийж, аягаа дүүртэл сүүгээ хийнэ. Энэ шингэнээ гурилны холимог руугаа хийж хутгана. Дээрх зураг шиг зуурмаг гарна. Энэ зуурмаган дээрээ нэрсээ хийж, зөөлөн хутгана. Бялууныхаа дээр нь тавих топпинг-д 1/2 аяга элсэн чихэр, 1/3 аяга гурил, 1/4 аяга масло, 1 1/2 цайны халбага синнамонгоо хийгээд сэрээгээр бяцлана. Энэ топпингоо аяган бялууны саванд хийсэн зуурмаган дээрээ тавьж, шарах шүүгээндээ хийнэ. 200С-д 20-25 минут жигнэнэ. Болсон эсэхийг шүдний чигчлүүр хийж, тортны хэсэг наалдахгүй гарч ирсэн байвал болсон гэж үзнэ. Өөр нэг арга нь гараараа зөөлөн дарахад буцаж ойж байвал болсон гэсэн үг, ойхгүй дарагдсан хэвээрээ байвал болоогүй. |
No comments:
Post a Comment