Холестеролын
түвшин өндөр байх нь хүмүүсийн зүрх судасны өвчин, цус харвалтын эрсдлийг
нэмэгдүүлдэг. Анагаах ухааны хувьд статин бүлгийн эмийг холестерол бууруулах
зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг ч сүүлийн үеийн судалгаануудаар удаан
хугацаагаар энэ эмийг уух нь зарим гаж нөлөөтэй байж болохыг илрүүлж байна.
Гэхдээ бүх
өвчнийг хүчтэй эмээр, хүчээр дарахаас урьдаж, хоол хүнсээрээ эмчлэхийг оролдох
хэрэгтэй. Ингэснээр өвчний шалтгааныг арилгаж, дахиж үүсэхээс сэргийлж чадна.
Харин шалтгааныг нь арилгахгүй зөвхөн шинж тэмдгийг намдаах эмчилгээ хэзээ ч
бүрэн төгс эмчилгээ болдоггүй.
Холестерол гэж юу вэ?
Холестерол нь
амьтан, ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг, хүний биед чухал үүрэг
гүйцэтгэдэг өөх тос юм. Холестерол нь хүний биед сайн (ИНЛП) болон муу (БНЛП) гэж хоёр ангилалд хуваагддаг. Муу
холестерол хүний биед ихсэх нь өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.
Муу холестерол нь
нэмэгдсэн хүмүүс дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ хэрэглээг нэмэгдүүлснээр
холестеролоо бууруулах боломжтой.
Шош буурцаг
Канадад хийгдсэн
сүүлийн үеийн нэгэн судалгаагаар өдөрт 3/4 аяга шош, буурцаг идснээр муу
холестеролыг 5% хүртэлх хувиар бууруулж болно гэсэн дүгнэлт гарчээ. Шош,
буурцаг нь уусдаг эслэгийн агууламж маш өндөр бөгөөд энэ нь цуснаас муу
холестеролыг зайлуулах үйлчилгээ үзүүлдэг. Шар буурцаг сонгохдоо зөвхөн Органик тэмдэглэгээтэйг сонгохоо бүү мартаарай. Учир нь генийн өөрчлөлттэй шар буурцаг зах зээлд өргөн тархсан байдаг.
Шар буурцаг |
Овьёосны нэвс
Шош, буурцагтай
адил овьёосны нэвс нь цусны урсгалд нэвтрэн орох муу өөх-тосны хэмжээг
багасгадаг. 1 болон хагас аяга нэвсэнд
6г эслэг агуулагддаг. Мэргэжилтнүүд холестерол бууруулахад өдөрт 5-10г эслэг
шаардлагатай гэж үздэг.
Овьёос |
Өдөрт 3 аяга
ногоон цай уух нь муу холестеролыг бууруулах чадалтай. Мөн сайн холестеролын ч
хэмжээг нэмэгдүүлдэг.
Ногоон цай |
Оливийн тос
Холестеролыг бууруулахад туслах нэг тос нь оливийн тос юм. Өдөрт 2 хоолны халбага оливийн тосыг хэрэглэснээр ач тусыг хүртэх боломжтой. Шинэ ногоог амтлах эсвэл ургамлуудтай хольж, талх дүрж идэх гэх мэтээр янз бүрээр хэрэглэх боломжтой. Extra virgin cold pressed буюу хамгийн боловсруулалт багатай оливийн тосыг сонгож хэрэглээрэй.
Олив буюу чидун жимсний тос |
No comments:
Post a Comment