Халгай нь аскорбиний хүчил, холин,
А, Д аминдэмүүд, төмөр, кальци, эрдсүүд, аминдэмүүд болон эслэгийн өндөр
агууламжтай. Халгайг хоолондоо хийх буюу цай бэлтгэж уухад бөөрний
дээд булчирхай болон бөөрний үйл ажиллагааг дэмжиж, уушиг, гэдэсний эд эсийг
эдгэрүүлж, үсэнд тэжээл өгч, хөхүүл эхчүүдийн хөхний сүүний гарцыг
нэмэгдүүлдэг. Мөн улирлын чанартай харшилын хөдлөлийг багасгаж, сэргийлэх
боломжтой.
Халгайн шөл
Халгайн шөл |
Маш их тэжээллэг шөл. Эрдэнэ шиш нь
байгалийн чихэрлэг амтыг нэмэгдүүлэх бөгөөд төмс нь илүү илчлэгтэй болгоно.
Холигчинд хийвэл маш гоё ногоон өнгөтэй шөл болдог.
Жор:
- 1 жижиг уут халгай
- 3 хоолны халбага оливийн тос эсвэл цөцгийн тос
- 2 том сонгино, жижиглэсэн
- 2 хумс сармис, жижиглэсэн
- 4 төмс, хальсалж, хэрчсэн
- 8-10 аяга ус
- 2 аяга эрдэнэ шиш, шинэ эсвэл хөлдөөсөн (эрдэнэ шиш органик биш бол хэрэглэхгүй)
- 1 нимбэгний шүүс
- Давс, хар перец амтлах хэмжээгээр
Халгайг угааж, хайчлана. Том шөлний
саванд сонгино, сармисаа оливийн тосонд 3-5 минут хуурна. Ус нэмж, төмс, эрдэнэ
шиш, халгайг бүгдийг нь хийж, буцалгана. Төмсийг болтол нь 10 минут орчим
чанана. Бүх найрлагыг холигчинд хийж, зутан болгоно. Дараа нь нимбэгний шүүс,
давс, перецээр амтална. 4-6 хүний порц.
Халгайн песто
Гоймон, төмс, болсон ногооны амтлагч
болгон хэрэглэнэ. Эсвэл печень, шинэ ногоотой цуг зууш болгон идэж болно. Эсвэл
пестогоо талхан түрхэн, бяслаг нэмж хачиртай талх бэлдэн идэж болно.
- 1 уут шинэ халгай (ойролцоогоор 6 аяга), угааж, усыг нь сэгсэрсэн
- 1 багц базилик, үндсийг нь авч, угааж, сэгсэрсэн (2 аяга навч)
- 1/2 аяга органик Пармесан бяслаг
- 1/3 аяга хушга эсвэл хушны самар
- 1/3 аяга эксра виржин оливийн тос
- 1 цайны халбага нимбэгний шүүс
- Давс, перец амт оруулах хэмжээгээр
Халгайг усанд 2-3 минут буцалгаж,
хатгахгүй болгоно. Усыг нь сойж, хөргөөд жижиглэнэ. Бүх орцоо холигчинд хийж,
жигд бүтэцтэй болтол холино. Давс, перецээр амтлана. Пестогоо цэвэр саванд
хийж, дээгүүр нь оливийн тос бага зэрэг хийж таглана. 2-3 долоо хоног
хөргөгчинд хадгална.
Халгайн хуурга
- 1 жижиг уут халгай
- 2 хоолны халбага оливийн тос
- 1 жижиг сонгино, хэрчсэн
- 2 хумс сармис, хэрчсэн
- 2 хоолны халбага нимбэгний шүүс
- Давс, перец амт оруулах хэмжээгээр
Халгайг угааж, хэрчээд, хутгаар
жижиг хэсгүүдэд хуваана. Дунд зэргийн хэмжээтэй хайруулын тавганд сонгино,
сармисыг оливийн тосонд хуурна. Халгай, нимбэгний шүүсийг дээр нь нэмнэ. Хэдэн
минут хутгаж, хуруна. Халгайгаа зөөлөн болтол ойролцоогоор 5 минут хуурна.
Давс, перецээр амтална.
No comments:
Post a Comment