Saturday, November 29, 2014

Үүнийг идээд түүнийг эмчил



Хүнс бол зөвхөн тэжээлийн үүрэгтэй төдийгүй байгалийн анагаагч юм. Тиймээс тодорхой өвчлөлүүдийн үед зөв зохистой хүнсийг сонгон хэрэглэснээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгэрэлтийг сайжруулахад чухал үүрэгтэй. Мэдээж хүнс нь зайлшгүй шаардлагатай эмийн эмчилгээг орлохгүй боловч хоол хүнсний анагаагч үйлчилгээг мэдэж, зохистой хэрэглэснээр та санаандгүй оромгүй үр дүнд хүрэх болно. 

Зөгийн бал

Байгалийн зөгийн бал
Зөгийн бал нь байгалиас заяасан анагаагч амттан болох нь улам бүр батлагдсаар байна. Судалгааны үр дүн зөгийн бал нь хоолой сэрвэгнэж, хуурай ханиалгах байдлыг намдаахад тусалдаг болохыг харуулдаг. Магадгүй энэ нь зөгийн балны бактерийн эсрэг болон антиоксидант үйлдэлтэй холбоотой байж болох юм (байгаль дээр зөгийн үүр маш цэвэр, бактер, мөөгөнцөрийн бохирдолгүй байдаг). 2 цайны халбага цэвэр зөгийн балыг бүлээн ус юмуу цайнд найруулж 1-2 цаг тутамд уухад л хангалттай. Зарим судалгаанууд манука зөгийн бaл юмуу илүү бараан өнгөтэй зөгийн балны бактерийн эсрэг үйлчилгээ илүү хүчтэй байдгийг тогтоожээ.

Цагаан гаа

Цагаан гаа
Өндөр эрчтэй бэлтгэл хийсний дараах хоёр өдөр булчингаар шархирч явах, хөдлөхөд бэрхшээлтэй болдог л биздээ. Энэ үед цагаан гааг хэрэглээд үзээрэй. Судалгаагаар долоо хоногийн турш өдөр бүр 2гр цэвэр цагаан гааг хэрэглэх үед ачааллын дараах булчин шархиралт 25%-иар бууруулдаг болохыг тогтоожээ. Цагаан гааны найрлаганд байдаг жинжерол гэх антиоксидант үйлдэлтэй бодис нь үрэвслийг бууруулснаар ибупрофентай адил үйлчилгээ үзүүлдэг ажээ. Түүнчлэн цагаан гааг эрт үеэс дотор муухайралтыг намдаахад хэрэглэсээр ирсэн аж.

Киви

Нүдээ аньсан боловч нойр хүрэхгүй хөрвөөж хэвтэх үе түгээмэл байдаг уу? Ялангуяа эмэгтэйчүүд ийм байдалд өртөх нь илүүтэй байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тэгвэл энэ байдлыг арилгаж, хурдан бөгөөд бөх нойрсдог болоход тань киви тусална. Судалгаагаар унтахаасаа 1 цагийн өмнө хоёр ширхэг киви иддэг эмэгтэйчүүд бусадтай харьцуулахад хурдан унтаж, бөх тайван нойрсдог байна. Унтахын өмнө энэхүү шүүслэг ногоон жимсийг идэх үед нойрсолтыг өдөөж, бие махбодийг тайвшруулдаг даавар болох серотонины түвшин нэмэгдсэнээр дээрхи эерэг үр нөлөө гардаг ажээ. 

Хулууны үр

Хулууны үр
Хэрвээ мигрейний улмаас таны толгой тогтмол өвддөг бол та өвчин намдаах эм хэрэглэхээсээ өмнө энэхүү хулууны үрийг хэрэглээд үзээрэй. Эдгээр үр нь магнигаар баялаг бөгөөд магни дутагдалтай хүмүүст мигрейн илүү их тохиолддог байна. Магнийн хэмжээ бага байх нь тархины судас нарийсалтыг өдөөснөөр мигрейний үеийн толгой өвдөлт бий болдог ба өдөрт хулууны үрнээс хагас аягийг хэрэглэх нь таны өдрийн хэрэгцээний хагастай тэнцэх магни агуулж байдаг.

Бүйлс /almond/ самар

Бүйлс самар
Хэрвээ сар бүр биений юм ирэхийн өмнө бие тань тавгүй болж биений юмны өмнөх хам шинж (PMS) илэрдэг бол үүнийг намдаах арга нь самар түлхүү хэрэглэх юм. Судлаачдын тогтоосноор хоол хүнснээсээ рибофлавин хэмээх бодисыг ихээр авч чаддаг эмэгтэйчүүдэд биений юмны өмнөх хам шинж үүсч бие тавгүй болох байдал 35% бага байдаг ажээ. Тэгвэл алмонд самар нь энэхүү рибофлавиныг ихээр агуулсан байдаг байна. Алмонд самранд ихээр агуулагддаг рибофлавин нь мэдрэлийн эсийн үйл ажиллагааг сайжруулж өгснөөр биений юмны өмнөх хам шинжийг бууруулахад нөлөөлдөг ажээ. Өдөрт 40 ширхэг алмонд самар хэрэглэх нь таны өдрийн рибофлавины хэрэгцээний 30%-ийг хангаж өгнө.

Интоор

Ойр ойрхон дэлхийн өөр улс орнууд руу явдаг ажилтай үед, эсвэл шөнийн ээлжинд ажилладаг хүмүүст хоногийн нойрсох болон сэрүүн байх мөчлөг алдагддаг. Энэ байдал олон удаа, тогтмол үргэлжилбэл нойрны мөчлөг алдагдаж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Тэгвэл энэ үед интоор идэх юмуу цэвэр интоорын шүүс уувал таны нойрны мөчлөгийг сэргээж өгдөг ажээ. Ингэснээр та нойрны хэмнэлээ хэвийн хадгалах боломжтой болох ба нэмэлтээр интоор жимс нь витамин А-аар баялаг тул дархлааг ч сайжруулж өгдөг байна.

Вандуй

Вандуй, шош, буурцаг
Судалгаагаар эслэг ихтэй хоолны дэглэмтэй хүмүүст ходоод улаан хоолойн сөөргөө буюу цээж хорсох байдал үүсэх нь 20% бага байдгийг тогтоожээ. Эслэг нь ходоод, гэдэсний хөдөлгөөнийг идэвхижүүлснээр хоолны зүйлс ходоодноос хурдан дамжихыг эрчимжүүлж сөөргөө үүсэлтийг бууруулдаг байна. Тэгвэл төрөл бүрийн вандуй нь эслэгээр маш баялаг тул хоолны дэглэмдээ эдгээрийг түлхүү хэрэглэснээр цээж хорсолтоос сэргийлэх, бууруулах бүрэн боломжтой ажээ.

No comments:

Post a Comment