Saturday, November 22, 2014

Хар перецний ач тус



Хоол боловсруулалт:
Хар перецний найрлага дах пиперин нь хэлний амт мэдрэх булцууг идэвхижүүлж, нойр булчирхайн шүүрлийг ялгаруулдаг. Гэдэсний ханыг булчинг чангаруулж, хоолны шингэц, гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Ингэснээр хоолны бөөн буюу хүнсний бүтээгдэхүүн шимэгдэж, үлдэгдэл буюу өтгөн биеэс түргэн зайлуулагддаг. Өтгөн гарахгүй удах нь бүдүүн гэдэсний хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлэх, өтгөн хатахад хүргэх гэх мэт хортой нөлөөтэй байдаг. Хий гарах, дотор муухайрахыг намдаадаг. 

Хавдар: Пиперин нь хавдраас сэргийлэх үйлчилгээтэйг лабораторын судалгаанууд баталжээ. Хар перец тогтмол хэрэглэснээр бүдүүн гэдэсний хавдрын эсийн ургалт саардгийг судлаачид тогтоожээ. Хөхний хавдартай хулганы хоолонд хар перецний хандыг нэмснээр амьдрах хугацаа 65%-аар уртсаж байжээ. 

Артрит: Солонгосын судлаачид пиперинийг үрэвсэл намдаадгийг нээсэн бөгөөд үе мөчний өвчтэй хүмүүст хэрэглэхэд тустай.


Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ: Пипериний хандыг туршилтыг амьтдад өгөхөд ой санамжийн алдагдал нь багасч, мэдрэлийн эсийн сөнөрөл буурч байсныг Тайландын эрдэмтэд тогтоожээ.

Тархины үйл ажиллагааг дэмжинэ: Пиперин нь сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй, танин мэдэхүйн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. 

Даралт бууруулах: Пакистаны судлаачид лабораторын амьтдад цусны даралтыг бууруулдгийг тогтоожээ. 

Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ: Энэтхэгийн судлаачид өөх-тос ихтэй хоол иддэг туршилтын амьтдад хар перец эсвэл пиперин өгөхөд исэлдэлт явагдаж, судас хатуурах нь буурч байсныг тогтоожээ.


Хар перец


Тэмдэглэл: Хар перецийг өвчний эмчилгээнд хэрэглэхээс илүүтэйгээр хоол хүнсэндээ амт оруулж, давхар ач тусыг мэдрэх боломжтой. Өвчний эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгээрэй. Эмчилгээний хажуугаар амьдралын хэв маяг, хооллолттой холбоотой зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх юм шүү. Хоол амтлагч гэж нэрлэдэг ургамлууд дунд хүний биед ашигтай олон ургамал байдаг. Амтлагчнаас зайлсхийх биш ашиг тустай ургамлуудаар хоол хүнсээ амтлах хэрэгтэй. Цаашид бага багаар мэдээлэл хүргэж байх болно.

No comments:

Post a Comment