Виллетийн гэгдэх
дэглэмд загас нь онцгой үүрэгтэй оролцдог бөгөөд өөх тосгүй уургийн эх сурвалж
болж өгдөг. Салмон загас нь яах аргагүй эрүүл хүнс юм. Учир нь салмон загас
зүрх судасны эрүүл мэндэд тустай омего 3-аар баялаг.
![]() |
Хан боргоцойтой салмон загас |
Порц: 4 хүн
Тэжээллэг чанарын үзүүлэлт
Илчлэг 294
Өөх тосны
гаралтай илчлэг 41%
Өөх тос 13.2гр
Ханасан өөх тос 3.1гр
Дан ханаагүй өөх
тос 5.7гр
Давхар ханаагүй
өөх тос 3.2гр
Уураг 36.4гр
Нүүрс-ус 5.6гр
Эслэг 0.6гр
Холестрол 87мг
Төмөр 0.8мг
Натри 375мг
Кальци 26мг
Орц
1 аяга жижиглэж
хэрчсэн хан боргоцой
2 хоолны халбага
сайтар жижиглэсэн улаан сонгино
2 хоолны халбага
жижиглэж хэрчсэн петрушка
1 хоолны халбага
цагаан будааны цуу
1/8 цайны халбага
нунтаг улаан перц
Бага зэрэг
оливийн тос
1.5см орчим
зузаантай салмон загасны хэрчим 4 ширхэг (ойролцоогоор 180гр орчим болно)
½ цайны халбага
давс
Бэлтгэх арга
1.
Эхний
таван орцыг хооронд нь хольж урьдчилан бэлтгэнэ.
2.
Наалддаггүй
хайруулын тавгийг бага зэргийн оливийн тосоор тосолж дунд зэргийн хэмжээтэй
халаана. Салмон загасаа давсаар үрж амтална. Загасаа хоёр талаас нь тус бүр 4
минут буюу нимгэн хайрс тогтож сэрээгээр хатгахад амархан салах хүртэл шарна.
Загасаа гаргаад урьдчилан бэлдсэн холимогоор амтална.
No comments:
Post a Comment