Элэг гэмтсэн, өвчилсөн тохиолдолд
элэгний эсүүд 2 төрлийн энзимийг цус руу ялгаруулж байдаг. Элэгний үйл
ажиллагааг илэрхийлдэг энзимүүдийг трансаминаз энзимүүд гэх бөгөөд цусны
сийвэнд үүнийг хэмжиж, элэгний үйл ажиллагааг хардаг. Энэ 2-ийг аланин трансаминаз (АЛАТ), аспартат трансаминаза (АСАТ)
гэдэг.
Энэ хоёрыг үзсэнээр элгэнд яг ийм тийм асуудал байна гэж оношлохгүй боловч ерөнхийдөө элэгний эсүүд гэмтэж, элгэнд ямар нэгэн асуудал байгааг илтгэдэг. Их хэмжээний архи, эмийн бодисууд хэрэглэх, элэгний ямар нэгэн вирусын үрэвсэл, архины бус шалтгаант элэгний өөхлөлт, цирроз, элэгний хавдрын аль нь ч байж болно.
Чихэр өвчний үндэс нь элэгний өвчнийг оролцуулан олон өвчний эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн байдаг. Чихэр өвсний үндсийн гол идэвхит найрлага болох глицирризин нь олон тооны судалгаануудаар ихээхэн анхаарал татаж байна.
Саяхан Иранд үүнтэй холбоотой нэгэн судалгаа хийжээ. Өдөр бүр 2г чихэр өвсний үндсийг архины бус шалтгаант элэгний өөхлөлттэй 33 хүнд, харин пласебо болгож яг адил харагдах цардуулын капсулыг 33 хүнд 2 сарын турш уулгажээ.
2 сарын дараа хэмжиж үзэхэд чихэр өвчний үндэс уусан эмчилгээний бүлгийн АЛАТ, АСАТ ихээр буурсан бөгөөд хяналтын бүлэгт бага зэргийн буурсан үзүүлэлт гаржээ. Мөн биеийн жингийн индекс ч бас эмчилгээний бүлэгт буурсан байна.
Монголд элэгний болон арьсны өвчнүүдийн үед хэрэглэдэг Stronger-Neo minophagen гэдэг эмний идэвхит найрлага нь глицирризин байдаг шиг санагдаж байна. Чихэр өвснөөс гаргаж авсан бэлдмэл гэсэн үг. Мөн эмийн сангууд байдаг чихэр өвчний хандыг зааврын дагуу уух, мөн элэгний ургамлуудын орцтой хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэхэд ч их үр дүнтэй байдаг.

Агаруу дэлгүүрт худалдаалагдаж байгаа Чихэр өвсний үндэсний цай. 89005671 |
Элэгний өвчний эмчилгээнд голчлон хэрэглэгддэг ургамлуудад:
-Сүүн зараа өвс (Milk thistle). Идэвхит найрлага силимарин. Монголчуудын мэддэг нэг эм бол Карсил. Элэгний эсийг хамгаалж, нөхөн төлжүүлдэг, удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй ургамал. Монголд зарагдаж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд дунд байдаг.
-Багваахайн үндэс (Dandelion root). Цөс хөөж, элэгний үйл ажиллагааг сайжруулна.
-Яншуй, чихэр өвс, артичок, турмерик зэрэг ургамлууд элэгний үйл ажиллагааг сайжруулдаг.
Элэгний вирусын эсрэг эмийн эмчилгээг хийлгэх боломжгүй хүмүүс энэ бэлдмэлүүдийг байнга ууж байвал элгээ тогтмол хамгаалж, цирроз, хавдар болохоос урьдчилан сэргийлэх боломжтой.
No comments:
Post a Comment